anhniih

2008-11-30

шааааал дургүй хүрчихлээ.

саяхан ажил дээрэ хамт бдаг ах нартайгаа жаал яриа өрнүүлэв ээ. Тэгсэн нэг нь хэлжийнэ. Монгол сүйрч бнаа ааа тээ
би - яаж бна
ах хүү - нөгөө 7 - 1 нээс болж баригдсан бүх хүмүүсийг хорисон гэнэээ
би - харин тийн гэнэ лээ
ах хүү - баярын хийж бгаа ажил бхгуй юу. энэ хэдэн улс торчид ард түмнийг хооронд алалцуулж бна тэр р энийг зохион байгуулсан гэв гэтэл хажуунаас
2 дагч ах xүү - үгүй ээ одоо хот нил хөдөөний xүмүүсээр дүүрсэн тэр өдөр чинь хөдөөний гарууд олон бсан тэд нар л цуглааныг үүмээээн болгосон гэнэээ. Тэгээд энэ маань ябаандаа бид нарийн дунд аймаар том онолын мэтгэлээн болж нилээн ширүүн маргалдсан юм. сүүлдээ сэдэб маань хот хөдөө, хуу нам ард нам, гадаадад бгаа мгл чууд бууриа сахисан мгл чууд гэсээр хоорондоо нэгдэж чадалгүй ажилийн цаг дуусаж салцгаасан юм. энд ирснээсэээ хойш иймэрхүү ямар нэгэн тал бололцож мэтгэлцсэн маргааанууд хэд хэдэн удаа тохиолдсон. Тэгээд бодлоол дооо эр нь мгл чууд маань чи ба би, бид ба тэд гэж бусдаас ялгарах дуртай юм бна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Энэ үнэээн миний бодлоор. бүүр дээр үеээсээ эхтэй. миний мэдэхийн лав халхууд ба ойрад дөрвөд, үүнийг 2 Мөнхийн үед улам дэвэргэсэн тэгээл нэг нэгнээ гарал үүслээр нь дуудаад л тэрийг нь нийгэм хошгоруулаад л..... Удалгүй манай рок поп, хип хоп чууд хоорондоо талцаад л нэг нь гудамжний дуу, нөгөөх нь тийм биш гээд л..... эд нар нь хоорондоо гайгүү болонгууут зохиолийн дуу рок попынхноороо талцсан одоо намжсан юм шиг бна лээ. Бас 2 намын талцал хуу нам, ардчилалын төлөө намууд адилхан бжийж нэг нэгнээ их иддэг уудаг гээд л......
Сүүлийн үед гадаадад бдаг мгл чууд бас хоорондоо их талцдаг болсон бна лээ. амээрк, соо, нарaн улсынх, еовроопод амьдардагаараа нэг нэгнээсээ ялгарах гээд л ... Хааяа neteer мэдээ уншиж бхад мэдээтэй холбоотой сэтгэгдлүүдийг уншихааар бөөн юм. одоо болохоор хот, хөдөөгөөрөө сайхан талцаж бх шиг бна доо. Хөдөөгийнх нь болиосой яваасаа буцаасаа гэээд л .....дандаа хоорондоо явцгүй тулга тойрсон хэрүүл. харин хөгжил дэвшлийн талааар сайн сайхан гэрэл гэгээтэй тэгж талцаж бгаа юм бхгуй. Би ер нь тэгж мгл чууд хоорондоо талцахад дургүү бдаг юм.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 437 удаа

Сэтгэгдлүүд

2008-12-01 -

Бичсэн: Boloroo
Эвтэй бхдаа хучтэй бид.
Сэтгэгдэлийн үргэлжлэлийг өөрийн блог дээрээ бичихээр шийдлээ.
. Шууд холбоос

2008-12-01 -

Бичсэн: gereltuya
Сайн цаг нь уу, муу цаг нь мэдэхгүй ямартаа ч цаг хугацаа урсаж л байна. иргэншил гээч нь хаагуур яваад байгаан бүү мэд... Бид л хогийн сав шиг хотдоо хог мэт амьдарсаар л байгаа нь үнэн.
. Шууд холбоос

2008-11-30 - сайн цаг ирж байгаа

Бичсэн: piglet
миний хувьд тэр үйл явдлыг аль аль намынхан нь өөрт ашигтайгаар ашиглахыг л бодсон бүгд л өөр өөрсдийг хувийн сонирхолдоо хөтлөгдөж түүгээр нэгддэгээс хойш.. гэхдээ итгэдэг шүү бүх зүйл сайн сайхан болноо гэж..
. Шууд холбоос

2008-11-30 - Сэтгэгдэл

Бичсэн: american boy
xүү - тэй зарим нэг юман др санаа нэгджийнааа. ( Үнэн хэрэгтэй ямар ч ялгаагүй бүгд шүлс цэрээ нялайстай, хэрэлдээстэй, харааж зүхээстэй, архи пиаваар ундаалж, тамхиар стрессээ тайлдаг, тамхиныхаа ишийг хогийн сав руу хийчихдэг хотын гарууд л тэр чигээрээ л байшдээ...Гадаадад байдаг нь ч ирэхээрээ яг л адилхан gedegtei) харин 7 сарийн 1 ний явдалд тэнд бсан хүмүүсийг 2 намын улс төрчид чадварлаг ашигласан бх гэж би боддын. Тэрнээс аль нэг намд гомдоод шаралхаад тийм явдалд хүрсэн гэх итгэл муутай бдаг юм. Гэхдээ би сайн цаг ирж бгаа гж боддог шүү
. Шууд холбоос

2008-11-30 - Сэтгэгдэл

Бичсэн: xvv
Тэр хөдөөнийхөн цугласан гэдгийг тэр хүн нь очоод анкет бөглүүлээд авчихсан юм байх даа? Хөдөөнийхөн орж ирээд ийм боллоо л гэнэ... Нөгөө хотынхон нь ялгаагүй л байгаашдээ.. Хотынхон бүгд гараад явсан л гэцгээх юм. Миний л мэдэхийн миний энэ эргэн тойронд лав миний мэддэг хотод төрж өссөн хүмүүс амьдарсаар, байсаар л байна. Үнэн хэрэгтэй ямар ч ялгаагүй бүгд шүлс цэрээ нялайстай, хэрэлдээстэй, харааж зүхээстэй, архи пиаваар ундаалж, тамхиар стрессээ тайлдаг, тамхиныхаа ишийг хогийн сав руу хийчихдэг хотын гарууд л тэр чигээрээ л байшдээ...Гадаадад байдаг нь ч ирэхээрээ яг л адилхан. Цөөхөн хэдээс бусад нь яаг ижилхэн л байдаг л байхгүй юу даа...

7 сарын 1-нд бол миний мэдэх эргэн тойрны уугуул Утаанбаатарчууд бараг бүгд очсон л доо... Ер нь бол 7-р сарын 1-ий үйл явдал бол зайлшгүй болох ёстой зүйл байсан болов уу. Нийгмийн бараг тал хувь нь дундаж, дундажаас доогуур амьдралтай, өлөн зэлмүүн, ажилгүй хүмүүс, өдөр ирэх тусам нь юмны үнэ нь өсөөд л, тэгж байхад ямар ч өөрчлөлт гараагүй нэгэнт хууль нь үйлчлэхээ болиод, сонгууль гэж зах дээр худалдаа хийж байгаа юм шиг л хульх, хуурмаг зүйл болж өнгөрсөн байхад нийгэм бухимдах нь зайлшгүй. Тэрэнд нь нөгөө өмнөх 4 жил нь төрийн толгойд суучихсан МАХН нь дахиад сонсгогдоход яах аргагүй л нийгэмд тийм байдал үүсэх байсан. Одоо бодоод байхад энэ үйл явдалд ямар ч санамсаргүй зүйл байгаагүй зайлшгүй зүйл, батганы идээ дэлбэрч гараад урсахтай л адил. Багтахаа болоод дэлбэрэх цаг нь ирсэн л байсан... Харин төр баригчид нийгмийн айдас, боловсролгүй, мэдээлэлгүй байдлыг бол үнэхээр чадварлаг ашигласан. Одоо тэдний өмнөөс дуугарч, босч очих зоригтой аавын хүү байхгүй шүү дээ. Өөрсдийнх нь өөдөөс аль хэдийн бууны ам чиглэчихээд байхад өмнө нь үхсэнийгээ хараад "Харин ч нэг муусайн новшнуудыг сайхан нухчин дарсан даа. Бүгдийг нь буудаж алах ёстой байсан юм..." гэж ярьж байгаа хүмүүс ч байх юм.
Ямартай ч цаг хугацаа харуулах биз дээ. Энэ хэвээрээ идэж уугаад 4 жил болоод дараагийн сонгуульд ингэж ялна гэж бодсон хэвээрээ байгаа бол ёстой лөөлөө байлгүй... Магадгүй 4 жилийн дараа Монголд иргэний дайн ч эхлэж магадгүй. Зайлшгүй зүйл. Шударга бус зүйл ингэтлээ газар авч, хэн нэгнийхээ хил хязгаарыг үргэлж зөрчиж, шимж шимүүлж амьдарч байгаа тогтолцоо удаан орших боломжгүй байхаа. Шимүүлэгч этгээдүүд шим шүүсээ дуусаад ирэхийн цагт амь тэмцэн нэлээн хүчтэй шилгээх байх, харин үүний хажуугаар бас нилээн олон бачка хэлмэгдэж, дахин нэг өөр нэг дарангуйлагч төрж, нөгөө социализмын үед нэгдэлжиж байсантай адилхан феодалын хөрөнгийг хурааж тарааж ч магадгүйм хэхэ За ямартай ч харж л байя даа...
Наана мөнгөн усанд, эсвэл хоолонд хордоод чад хийчихгүй бол тэр цагийг үзэх үйлийн үр ч бас байгаа л байлгүй дээ...
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

sain saikhan bol az jargal

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. donika
. Friska
. Tji
. xvv
. AmonRa
. Zaya
. deizy
. yuki
. OIMS
. Админ
. honzo
. g84
. NOO
. bolodm
. piglet
. golomt
. zula
. Эрүүл Мэндийн Мэдээллийн Технологич
. gereltuya
. director
. Зоригт ван
. bolorka83

Тоолуур

Миний блогийн 149325 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 21 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн