anhniih

2009-01-10

Үнээ бүү буулга бидэнд алсдаа хэрэгтэи ш дээ

Өнөөдөр зурагт радиогоор бараг өдөр болгон л бараа бүтээгдэхүүний үнэ ерөөсөө буухгүй бгаа талаар их ярих боллоо. Бэнзиний үнэ буучихаад бхад барааны үнэ буухгүй юм эд нар араи дэндүү юм аа, эсвэл энэмуу хэдэн бизнэсмэнүүд хуйвалдаад үнээ буулгахгүү юм, бэнзин нэмэгдэхээр үнээ нэмдэг хэрнээ буухаар буцаад буулгахгүй юм гэх мэтчилэн хүмүүс өөр хоорондоо ярилцана. Гурван жилийн өмнө бөөрөнхий атар талх хоёр зуун жар байлуу даа, тэгэхэд бэнзин бараг одоогийнх шиг бсан ( наим есөн зуу бсан шиг санагдаж бна) харин төрийн албан хаагчидын цалин дундаж нь зуун мянга орчим. Одоо талх таван зуун жар, бензин мянга нэг зуутаи бна. Цалин дундаж нь гурван зуун мянга орчим. Талхны үнэ нь бэнзин бараг хоёр мянга хүрч бхад тогтсон тэр үнээрээ бгаа. Миний хэлэх гэж бгаа санаа бол үнээ буулгаад хэрэггүй. Энэ маань алсдаа бидэнд хэрэгтэи. Аливаа юм бий болоход өөрин гэсэн өртөг зардлаар босдог. Тэгээд тэр зардал дээр нэмэгдэл янз бүрийн зардал нэмж болно. Жишээлбэл бэнзиний үнэ нэмэгдэхэд тээврийн зардал л нэмэгдэнэ энэ бол заилшгүи. Харин ажилчид цалингаа голвол тухайн компани нь цаг үеийнхээ бдлаас шалтгаалаад цалин нэмэх үгүүгээ шийднэ. Манаи орны бараа үйлчилгээний үнэ дэлхийн жишигт зарим талаараа хэдийнэ хүрсэн бна. Энэ бол анзаарагдаж бна. Энэ маань юу гэсэн үг вэ гэвэл хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж оиртож бна гэсэн үг. Өнөөдөр АНУ д нэг хөдөлмөрийн үнэлэмж цагийн зургаан доллар орчим бил үү дээ. Энэ маань сард аа мянга хүрэхгүй доллар. гэхдээ америкчуудийн дундаж цалин сарийн гурван мянга орчим татвар аа бодоод. Үүнээс ч бага бж магадгүй. Аан манаи атар бөөрөнхий талхнаас араи том идүүртэй талх бол гурван доллар. Тэгэхээр талхны үнэлэмж маань АНУ гийн талхныхаас бараг зургаа дахин бага бна. Харин ажил хөдөлмөрийн үнэлэмж маань бараг арван хоёр дахин бага бна. Бусад хувцас, гутал бол АНУ гаас хамаагуи илүү үнэтэй бгаа. Тэгэхээр Монголд маань хөдөлмөрийн үнэлэмжээсээ бараа бүтээгдэхүүний үнэлэмж нь илүү бна. Бид хөдөлмөрийн үнэлэмжийг бараа бүтээгдэхүүнийхээс илүү болгох хэрэгтэи. Гэтэл бид нар ингэж ярьж бна..... Монголд цалин бага бна юмны үнэ өндөр бна. Тэгэхээр юмны үнийг авж бгаа цалингийнхаа хэмжээнд буулгах хэрэгтэи гж энэ буруу. Хэрвээ ингэх юм бол бид дахиад дэлхийн түвшнээс бууна. Харин ч эсрэгээр хөдөлмөрийн үнэлэмжээ барааныхаас илүү болгох талаар яриж, судлаж, бас шаардах хэрэгтэй. Ингэхийн тулд бидэнд цаг хугацаа хэрэгтэй. Юмны үнэ нэмэгдэнэ гэдэг тийм ч муу зүйл биш бас хүсэх ч зүйл биш. Энэ баидлаар хэсэг хугацааны дараа ч цалин нэмэгдэхэд үйлвэрлэгчид тэгтлээ бидэнд нөлөөлөхүйцээр үнээ нэмэхгүү. Нэмсэн ч бидэнд нөлөөлөхгүү. Тэгэхээр энэ хэцүү цагыг тэвчий тэсий хэмнэлт гаргацгаая. Алсыг харж амьдарий.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 627 удаа

Сэтгэгдлүүд

2009-01-26 -

Бичсэн: chimgeeE
american boy uu? tongue blognii uchriig in neex oilgodoggyim aa. uuruu yag odoo minii blogoor xeseed buun buun seegii yldeej bgaam shig bna. seegiinyyded bayarlav happy
. Шууд холбоос

2009-01-19 -

Бичсэн: Ganaa
tiim shuu. uuniig dagaad undesnii uildverlel bas yarigdana. buteegdehuunii uildverleliin ortog mash ondor uchraas bid gadnii uildverlegchdiin buteegdehuuniig hereglehees oor arga alga. Za baiz, hen bilee dee neg nokhor jishee avch bsan, chocopie-g manaid uildverlevel sav baglaa boodliin zardal ene ter geed odoo bgaa uneesee hed dahin iluu ortgoor bii bolnoo gej...
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

sain saikhan bol az jargal

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. donika
. Friska
. Tji
. xvv
. AmonRa
. Zaya
. deizy
. yuki
. OIMS
. Админ
. honzo
. g84
. NOO
. bolodm
. piglet
. golomt
. zula
. Эрүүл Мэндийн Мэдээллийн Технологич
. gereltuya
. director
. Зоригт ван
. bolorka83

Тоолуур

Миний блогийн 135396 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 3 » Нийт: 25
Өмнөх | Дараагийн